Бээжин-2022: Олимпын бамбар асаах ёслол үзэгчгүй болно

img

Коронавирусийн цар тахлын улмаас Бээжин-2022 өвлийн олимпын бамбар асаах ёслолыг үзэгчидгүй зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн олимпын бамбарын буухиан туулах замыг ч багасгасан байна. Бамбар асаах ёслол өнөөдөр буюу 10 дугаар сарын 18-ны өдөр Грекийн Пелопоннесд байх Эртний Олимпод зохион байгуулагдах юм. 

 

Бамбар асаах ёслолд Грекийн Ерөнхийлөгч Катерина Сакелларопулу болон Олон улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах нар оролцох юм байна. Ёслолын дараа Афнины Акрополь руу бамбарыг хүргэж, улмаар 10 дугаар сарын 19-ний өдөр "Панатинаикос" түүхэн цэнгэлдэх хүрээлэнд Хятадын төлөөлөгчдөд бамбарыг хүлээлгэн өгөх аж.

 

Хятадын төлөөлөгчид олимпын бамбарыг хүлээн авсны дараа тусгай үүргийн нислэгээр Хятад руу хүргэнэ. Ингээд хоёрдугаар сарын дөрөвний өдөр Бээжин хотод Өвлийн олимпын нээлтийн ёслол болох хүртэл бамбарыг буухиалах юм. 

 

Цар тахлын улмаас Грекийн Үндэсний олимпын хороо уламжлалт хэвлэлийн хурлаас татгалзсан байна. Ийм хурлын үеэр бамбар асаах ёслолын ажиллагааны уран сайхны удирдагч, тэргүүн тахилч, түүнчлэн бамбар барин гүйх тамирчин оролцдог юм.

 

Энд дуулгахд, Олимпын бамбар асаах ёслол уламжлал ёсоор наадмын эх орон болох Эртний Олимпод болдог. Ёслолд Грекийн эртний уламжлалт цагаан даашинз өмссөн 11 тахилч оролцон, бамбарыг Гера бурханы сүмийн туурин длээр нарны линзнээс асаадаг юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ