Украины Ерөнхийлөгч оффшор данстай гэдгээ хүлээн зөвшөөрөв
2021-10-18

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийг нь оффшор данстай гэж дурдсан "Пандорагийн баримт"-ын талаар тайлбарласныг Регнум агентлаг дамжуулжээ. 


 

Зеленскийн өгүүлснээр энэ баримтад шинэ зүйл огт байхгүй гэнэ. Энэ мэдээллийг сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр Петр Порошенко ч ашиглах гэж оролдсон талаар Зеленский онцолжээ.

 

"2019 оноос өмнө миний хийж байсан бүхнийг бүгд мэднэ. Энэ бол телевиз, кино. Януковичийг Ерөнхийлөгч болж байх үед бизнесийн бүтцүүд өөрчлөгдсөн. Ялангуяа телевиз, хэвлэл мэдээлэлтэй холбоотой бизнес. Бүхий л сувгууд хилийн чанад дахь компанитай байлаа. Яагаад вэ гэж үү? Яагаад гэвэл улс төрийн нөлөөгүйгээр ажиллах боломж нь энэ л байсан юм" хэмээн Зеленский мэдэгдсэн байна.

 

Аравдугаар сарын гуравны өдөр Олон улсын эрэн сурвалжлагчдын консорциум дэлхийн улс төрчид болон алдартай хүмүүсийн оффшор дансны талаарх мэдээллийг гаргасан юм. Энэ баримтад Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон түүний хамтран зүтгэгчид олигарх Игорь Коломойскийтэй холбоотой газраас 40 сая ам.доллар шилжүүлсэн хэрэгт холбоотой байж мэднэ гэж өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
jimmy loof:
Highly Recommended! Very insightful, i will also say this here. Investment is one of the best ways to achieve financial freedom. For a beginner there are so many challenges you face. It's hard to know how to get started. Trading on the Cryptocurrency market has really been a life changer for me. I almost gave up on crypto at some point not until saw a recommendation on Elon musk successfully success story and I got a proficient trader/broker Mr Bernie Doran , he gave me all the information required to succeed in trading. I made more profit than I could ever imagine. I'm not here to converse much but to share my testimony; I have made total returns of 3.6BTC from an investment of just 0.6BTC. Thanks to Mr Bernie I'm really grateful,I have been able to make a great returns trading with his signals and strategies .I urge anyone interested in INVESTMENT to take bold step in investing in the Cryptocurrency Market, you can reach him on WhatsApp : +1(424) 285-0682 or his Gmail : BERNIEDORANSIGNALS@GMAIL.COM, bitcoin is taking over the world, tell him I referred you
2023-11-14
бөбө:
Манайх оффшор бүс болъёоо. Харин барууны эзэд зөвшөөрөх нь гүй юу. Өөрсдөө оффшор данс зөвгөөрчөөд монголчуудыг тероризм нтр гээд зөвшөөрөхгүй дээ.
2021-10-18