П.Дэлгэрнаран: Ц.Идэрбат, Э.Батшугар нарт УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь гардуулж өгсөн

УИХ-ын нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт өнгөрсөн амралтын өдөр болж дууслаа. Хэнтий болон Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль дуусч, МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат, Э.Батшугар нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын дүнг танилцуулж байна.
Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран "УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг УИх-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол гаргалаа. СЕХ хуралдаж УИХ-ын 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд хамгийн олон санал авсан хүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож тогтоол гаргаж, үнэмлэх гардуулсан. Тодруулбал, Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт нийт сонгогчдын 73.3 хувь буюу 17 264 сонгогчийн санал авсан Ц.Идэрбатыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх олгосон.
УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар хамгийн олон санал авсан. Тодруулбал, нийт санал өгсөн сонгогчдын 51.22 хувь буюу 28 537 хүний санал авчээ. Ингэснээр УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх гардаж авсан. УИХ, болон Ерөнхийлөгчид нөхөн сонгуулийн дүнг өргөн барина.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ