Ардчилсан нам дахин хоёр гишүүнээ хаслаа
2021-10-18

АН-ын бүлгээс Засгийн газарт хариуцлага тооцохоор гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн. Гэвч АН-ын бүлгийнхэн энэ асуудалд санал нэгдээгүй байна. Тус бүлгийн зарим гишүүн гарын үсэг зураагүй бол зурсан гишүүд нь шийдвэрээсээ буцжээ. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “АН-ын бүлэгт гадна, дотноос янз бүрийн дарамт үзүүлж байна. Надад бас дарамт ирж байна” хэмээн ярилаа.

 

 

Засгийн газрыг огцруулах асуудлаас үүдэн АН-ын бүлэг хагарсан бололтой. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасаж, бүлгээс чөлөөлсөн. Тэгвэл энэ удаа УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасчээ.

 

Ардчилсан нам УИХ-ын гурван гишүүнээ намаасаа түдгэлзүүллээ. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг найман гишүүнтэй болж байгааг бүлгийн дарга Д.Ганбат мэдээллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин