Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөллөө
2021-10-18

Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар тус бүлгийн дарга Д.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний ажлыг бүлгийн дэд дарга Н.Ганибалд өгсөн байна.

 

 

Д.Ганбатыг бүлгийн даргын албанаас чөлөөлсөн хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Ганибал, Б.Бейсен, Ж.Батсуурь, Ц.Туваан, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, А.Адьяасүрэн нар оролцжээ.

 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Гишүүдээ хөөдөг коммунист арга барилыг санагалзсан, ардчилсан гэсэн шошготой ажилладаг нөхөд энэ үйлдлээ даруй таслан зогсоох ёстой. Хөөж тууж байгаа хүмүүст эрхзүйн чадамж байхгүй.

 

Иргэн С.Эрдэнэ, хуульч О.Баасанхүү гэх хүмүүс гар ирээд Ж.Батсуурь гишүүнийг АН-аас хөөлөө гээд мэдээлэл хийж байна. Ардчиллын төлөө, ардчилсан намын туг манлай болж байгаа энэ хүнийг хөөчихөөр энэ намд хэн үлдэх юм бэ. УИХ-ын гишүүн Б.Бейсен Баян-Өлгийн аймгаас дөрвөн удаа сонгогдож, АН-ын бүлгийн даргаар ажилласан хүнийг АН-д О.Баасанхүүгээс бага хувь нэмэр оруулсан гэх үү. Энэ бүхэн бол 11 дүгээр сарын 05-нд болох АН-ын Эв нэгдлийн их хурлыг болиулах явуулга, үйлдэл юм. Үүнд бүлгийн дарга Д.Ганбат гар хөл нь болж байгаад харамсаж байна” хэмээн мэдэгдлээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Харваас илт мулгуу хүн
2021-10-19
z:
zow man nam saihan zadhandeee
2021-10-19
Zochin:
Elii.balai yumiig zailuulsan n zub. Ene Bhongoriinhon mun ch nobshnuud yum daa
2021-10-18
Иргэн:
Ямарч ёс зүйгүй ,хэрүүлд сайн Ганбат гишүүн болисон нь дээр хорих анги дээр хүмүүстэй харицаж байгаа нь юу гэж хэлэх вэ дээ???
2021-10-18
Zochin:
Зөв. Ганбат бол холион бантангийн эзэн, хэний гар хөл болоод байгаа юм. Анхнаасаа бүлгийн даргаар сонгохгүй байсан юм.
2021-10-18
Зөв. Намаас нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг нам, бүлэг мэдэж бүлгээс хасах эрх байхгүй, Үндсэн хууль, УИХ ын тухай хуулинд заагдсан дархлаатай юм шүү
2021-10-18