Ж.Батсуурь: Д.Ганбат бидний гарын үсгээр Г.Занданшатартай наймаалцсан
2021-10-18

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат дөнгөж саяхан мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг АН-аас хассаныг мэдэгдэв. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь тайлбар хийлээ. Тэрбээр намын дүрэм журам огт зөрчөөгүй бөгөөд энэ үйлдэл нь намын Эв нэгдлийн их хурлын өмнөх зохион байгуулалттай ажиллагаа гэдгийг хэлж байна.

 

Мөн тэрбээр АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Гэтэл бүлгийн дарга Д.Ганбат гишүүдийн гарын үсгээр эрх баригчдын зарим хэсэг, тухайлбал УИХ-ын дарга Г.Занданшатартай наймаалцсан. Тэгээд биднийг Засгийн газрыг огцруулахын эсрэг байгаа мэтээр нийгэмд буруу мессеж өгч байна хэмээн тайлбарлалаа.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Уг нь Ж.Батсуурь гишүүн ардчилсан намыг өнгөлж байгаа хүн дээ.Их л айцгааж бн даа. Гишүүндээ амжилт хүсье
2021-10-19
zochin:
Энэ Занданшатар наймаалцах асуудал дээр туршлагатай байх. Эгч Батцэцэгийгээ наймаалцах буюу албан тушаалаа ашиглаж төрийн албанд мэргэжлийн бус ажилд томилуулж, арван жил сул цалинжуулж байгаа шүү дээ. АТГ ард түмнээ ялгаж байхаа болих хэрэгтэй
2021-10-18
Ер нь баянхонгорынхон ямар улсууд вэ дээшээ гараад хүний өөрийн гэхгүй ёстой чөтгөртэй хамаа байхгүй нийлж хор найруулж амьдралын утга учираа болгож явах юм . Баттулга.Занданшатар.Ганбат.Сосорбарам.Тангадын Галсан.Билэгт авгай гээд байгаа цаг үедээ манаргаж явах юм даа
2021-10-18
Ганибал, Туваан 2 Баттулга ерөнхийлөгч агсаны хүн шүү. Баттулга засгийг огцоруулахгүй хор найруулж байгаа даа.
2021-10-18