Япон: Оростой энхийн гэрээ байгуулахад бэлэн
2021-10-18

Японы Засгийн газар Оростой энхийн гэрээ байгуулахад бэлэн гэж мэдэгдсэн талаар Регнум агентлаг мэдээлжээ. Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуногийн өгүүлснээр эрх баригчид энэ асуудлыг хойшлуулж, хойч үедээ үлдээхийг хүсэхгүй байгаа гэнэ. 

 

Энхийн гэрээ байгуулах нь маргаантай нутаг дэвсгэрийн асуудлыг шийдвэрлэх нь чухал болохыг батлах сайхан боломж гэж Мацуно мэдэгджээ. Түүний өгүүлснээр, 2018 онд Сингапурт Японы тухайн үеийн Ерөнхий сайд Шинзо Абэтэй Владимир Путин уулзах үеэрээ тохиролцсон тохиролцоон дээр үндэслэн Токио Москватай хэлэлцээ хийх эрмэлзэлтэй байгаа гэнэ.

 

Энд дуулгахад, Япон улс Курилийн арлуудад багтах Шикотан, Итуруп, Хабомаи, Кунашир арлуудыг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг. Нутаг дэвсгэрийн маргаан Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш үргэлжилж байгаа бөгөөд хоёр тал ч маргааны улмаас өнөөг хэр нь дайны дүнгээр хийх энхийн гэрээ байгуулаагүй байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Япон шуналаас болж шулам болоод хоншоороо тасдуулсан түүхтэй.Одоо гоншигноод хэцүү.
2021-10-18
Оросууд газар нутгаараа наймаалцахгүй! Японууд юу ч гэж мэдэгдээд яахав дээ! Тэр гэрээг байгуулаад хэнд ч хэрэгтэй юм!
2021-10-18