БНХАУ-д эрчим хүчний үнэ 20 хувиар өсчээ
2021-10-18

Хятадад эрчим хүчний хямрал нүүрлэж, өнгөрсөн долоо хоногт гэхэд л Ляонин мужид хоёр долоо хоногийн хугацаанд тав дахь удаагаа эрчим хүчний аюулгүй байдлын улбар шар төвшинг зарласан юм.

 

Эрчим хүчний  хямрал даамжирч, цахилгаан ихээр хэрэглэдэг үйлдвэрүүд байгууллагуудын хэрэглээнд хязгаарлалт тавьсны дээр Хятадын эрх баригчид эрчим хүчний үнийг чөлөөлсөн. Тодруулбал, дулааны цахилгаан станц зэрэг эрчим хүч ихээр хэрэглэдэг үйлдвэрүүдийн хэрэглээний үнийг чөлөөлсөн бөгөөд өмнө нь төрөөс үнийг тогтоодог байв.

 

Ингэснээр ердөө гурван өдрийн дотор Хятадын цахилгаан эрчим хүчний үнэ 20 хувиар өсчээ. Тухайлбал, үнийг зах зээлийн журмаар зохицуулах шийдвэр гарснаас гурав хоногийн дараа Шаньдунд 19,8 хувь, Жяньсу мужид 19,94 хувиар цахилгаан эрчим хүчний үнэ өссөн байна.

 

Энэ нь цахилгаан эрчим хүчний салбарт шинэчлэл хийх өнөөгийн шатанд үнэ өсөж болох хамгийн дээд хэмжээ юм. Үнийн өөрчлөлтийг 20 хувьтай байхаар зөвшөөрсөн бөгөөд гэхдээ энэ нь нүүрсний үнийн өсөлтийг нөхөхөд хангалтгүй гэж шинжээчид үзэж байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин