Нийслэлд аравдугаар сарын 21-24-ний хооронд цэрэг татлага явагдана
2021-10-18

 

Нийслэлийн хэмжээнд 2021 оны цэрэг татлагын ажлыг зохион байгуулах суудлаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж цэргийн насны иргэд цэргийн алба хаах ёстой. Үүний дагуу цэргийн зарлан дуудах хуудас авсан иргэд цэрэг татлагын товчоогоор орох үүрэгтэй.

 

Тэгвэл энэ жил нийслэлийн Засаг даргын захирамжаар 2021 оны аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын ажлыг зохион байгуулах аж. Тодруулбал, цар тахалтай холбоотойгоор олон төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд цэрэг татлагын байрыг тусгай байдлаар тоноглосон гэнэ. Өнөөдрийн байдлаар 20.000 гаруй зарлан дуудах хуудас тараагдсан байна. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин