АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан COVID-19-ийн улмаас таалал төгсжээ
2021-10-19

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Колин Пауэлл коронавирусийн халдварын хүндрэлийн улмаас таалал төгсжээ. Энэ талаар CNN агентлаг мэдээлсэн байна.

 

Пауэлл Нью-Йорк хотод Ямайкаас цагаачлан ирсэн гэр бүлд 1937 онд мэндэлжээ. Тэрбээр 2001-2005 оны хооронд Ерөнхийлөгчийн алба хашиж байсан бага Жорж Бушийн үед Төрийн нарийн бичгийн дарга байсан юм.

 

Тэрбээр 2003 онд Ирак руу Америкийн цэргүүдийг илгээх санал гаргасан гол хүмүүсийн нэг байсан бөгөөд Саддам Хуссейнд үй олноор устгах биологийн зэвсэг бий хэмээн баталж байв. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр Пауэлл Саддам Хуссейнд байгаа биологийн зэвсгийн дээж гэж баталсан цагаан өнгийн нунтаг бүхий шил үзүүлж байлаа. Хожим нь энэ нь хуурамч болох нь тогтоогдсон юм.

 

1989-1993 оны хооронд Пауэлл Штабуудын дарга нарын нэгдсэн холбооны дарга байсан бөгөөд энэ албан тушаалыг хашиж байсан анхны өнгөт арьстан болсон. Түүнийг энэ албан тушаалаа хашиж байхад 1991 онд Персийн буланд дайн гарч байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин