Камертон хамтлагийг зүгээр өнгөрөөх үү
2021-10-19

Энэ сарын 15-нд Камертон хамтлаг Зайсан Хилл цогцолборт тоглолтоо хийж, хэдэн мянган хүнийг цуглуулав. Коронавирусийн хууль үйлчилж буй цаг үед олон хүнийг битүү орчинд цуглуулсан хэргээр Зайсан Хилл дэх Собт трейд компанийн тусгай зөвшөөрлийг цуцлав. Мөн хуулийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж буй. Хууль зөрчсөн хэмээн торгох биз.

 

 

Тэгвэл тоглолт хийсэн Камертон хамтлаг ямар хариуцлага хүлээх вэ? Тоглолтыг зохион байгуулсан байгууллага хариуцлага хүлээдэг юм байж. Харин очиж дуулсан, олон хүн цуглах шалтгаан болсон Камертон хамтлагт хариуцлага яригдсангүй. Энэ хамтлагийнхан цар тахлын нөхцөл байдлыг мэдэж буй. Өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар түвшинд битүү орчинд хэдэн мянган хүн цуглуулах хориотойг ч мэдэх ёстой. Товчхондоо нөхцөл байдлыг мэдсээр байж, ковидын хуулийг зөрчсөн хамтлагтай яагаад хариуцлагын тухай ярихгүй байна вэ?

 

Өдөрт 1000 гаруй хүнээс халдвар илэрч, 10 гаруй хүн нас барж буй нөхцөл байдалд хүмүүсийг олноор цуглуулж, хууль бус үйл ажиллагаа явуулсан нь ард иргэдийн эсрэг хийж буй гэмт хэрэг, ноцтой зөрчил дутагдал гэдгийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууны хэлсэн. Тэгвэл ийм зөрчил, дутагдал гаргасан хамтлагт хариуцлага тооцохгүй өнгөрөх үү?!

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зиааа 4 өвгөд минь шорон явна даа.
2021-10-19
Zochin:
Toriin shagnaltand huuli, durem,juram uilchilehgui biz dee hi hi hi Ug ni adilhan l huuliin dor amidarch baigaa shuu dee
2021-10-19
ОНИГООТОЙ ЮМ
2021-10-19