Блогчин LIVE хийж, амиа хорложээ
2021-10-19

Хятадын блогчин шууд дамжуулалтын бичлэг хийж байх үеэрээ амиа хорложээ. ЭКД сайтын мэдээлснээр, интернетийн идэвхтэй хэрэглэгч, алдартай блогчин эмэгтэй шууд бичлэг хийж байх үеэрээ химийн бодис уусан байна. Улмаар тэрбээр эмнэлэгт нас баржээ. 

 

Тэрбээр бичлэг хийх үеэрээ энэ нь сүүлчийнх нь видео хэмээн өгүүлсэн байна. Мөн сэтгэл гутралд орсон, эмнэлэгт хоёр сар гаруй хугацаанд эмчлүүлсэн хэмээн ярьжээ. 

 

Алдартай блогчны найзуудын өгүүлснээр, тэрбээр амиа хорлох талаар бодож байгаагүй, харин ийм бичлэг хийж найз залуугийнхаа анхаарлыг татах гэж байсан гэнэ. Харин бүсгүйн ар гэрийнхэн бичлэг хийж байх үед нь зогсоогоогүй дагагчид нь түүний үхэлд буруутай гэж өгүүлсэн байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин