Хойд Солонгос дахин пуужин харважээ
2021-10-19

БНАСАУ мягмар гарагт Япон тэнгисийн зүг пуужин харважээ. Энэ талаарх мэдээллийг Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг дамжуулсан байна. 

 

Японы эргийн хамгаалалтын таамагласнаар Хойд Солонгос баллистик пуужин хөөргөсөн байж болзошгүй гэнэ. Тиймээс загас агнуурын хөлөг онгоцуудад пужингийн хэлтэрхийнд өртөж болзошгүй талаар анхааруулжээ.

 

Эргэн сануулахад, Пхеньян есдүгээр сарын 30-ны өдөр шинэ зенит пуужин хөөргөсөн юм. Хойд Солонгосын Цэргийн шинжлэх ухааны академийн боловсруулсан энэ пуужинг хөөргөсөн нь "хөөргөх төхөөрөмж, радиолокаторын ажиллагааг баталгаажуулах, пуужингийн цэргийн үзүүлэлтүүдийг шалгах" зорилготой байсан гэнэ. Үүнээс өмнөхөн, есдүгээр сарын 28-ны өдөр Хойд Солонгос "Хвасон-8" гэх шинэ пуужингаа туршиж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин