Д.Амарбаясгалан: Сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүйд эрх баригч нам санаа зовж байна
2021-10-19

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нөхөн сонгуулийн талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр

 

 

...Энэ удаагийн нөхөн сонгуульд МАН-ын нэр дэвшигчид олонхийн санал авсан ч сонгогчдын ирц анх удаагаа 50 хувьд хүрээгүйд эрх баригч намын хувьд санаа зовж, дүгнэлт хийж байгаагаа дурджээ.

 

Мөн нөхөн сонгуулийн санал хураалтад “...Ковид 19 цар тахлын дэгдэлт өндөр байгаа, нөхөн сонгуульд оролцож буй сөрөг хүчний намууд, тэр дундаа улс төрийн хоёр дахь том хүчин АН-ын хуваагдал, олны дундах нэр хүнд зэрэг хүчин зүйлс сонгуулийн ирцэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.



Хэдий тийм боловч ирц, идэвх муу байсан нь сонгогчдын буруу биш, улс төрийн намд итгэх иргэдийн үнэлэмж буурсны хэмжүүр гэж үзэж улс төрийн намууд бид өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой. Сонгогчдын сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн намуудыг чадваржуулахад тогтолцооны шинэчлэл хэрэгтэй гэдгийг энэ удаагийн нөхөн сонгууль тод харууллаа.



Улс төрийн намууд иргэдийн улс төрийн боловсролд дэмжлэг үзүүлдэг, ардчилал, сонгуулийн оролцооны үнэ цэнийн талаар нийгмийг соён гэгээрүүлдэг нь ардчилал өндөр хөгжсөн улс орнуудын жишээнээс харагддаг. Цаашид сонгуулийн оролцоог дэмжих, төрийн үйл хэрэгт дуу хоолойгоо хүргэх боломжийг илүү нэмэхийн төлөө эрх зүйн шинэчлэлүүдийг хийх шаардлага бий болоод байна.



Тийм учраас бид улс төрийн намын шинэчлэл хийж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу намуудыг цаг зуурын шинжтэй популист үйл ажиллагаа явуулдаг бус, алсын хараатай улс орны хөгжлийн бодлогыг боловсруулж өрсөлддөг, нийгмийн өмнө үүрэг хариуцлага хүлээж, санхүүжилтээ ил тод тайлагнадаг бодлогын намуудыг бий болгох ёстой.



Үүний тулд УИХ-д суудалтай, суудалгүй бүх намууд хамтран улс төрийн намын шинэчлэлийн үйл хэрэгт оролцохыг уриалж байна” хэмээн  цахим хуудсанаа бичжээ.

Shuud.mn
Сонин хачин
zotsin:
jaran terbomiin dampuu MANgar nam, suhbaatariin batboldiin sheeseer ugjigdsan shunhai nam, mongoliig dampruulsan butelgui nam
2021-10-21
Зочин:
МАН ы генсек бас л айхтар залуу шүү. Хэлж ярьж байгаа нь чамбай, алсын бодолтой, хол явах хүн
2021-10-20
Зураг авхуулах мөрийтэй гарууд ккккккк
2021-10-19
Zochin:
Монголд хар машинаар санал тоолох, Улсын бүртгэлийн байгууллага МАН нөлөөнд бүрэн автагдсан үед шударга сонгууль, сонгогчдын ирц гээд яариад нэмэргүй.
2021-10-19
Zochin:
Shudargaar huleen zovshoorson ni saishaaltai. MAH iin olon hun iin oilgoisoi bilee
2021-10-19
Та нарт уг нь ард түмэн итгэсэн шүү. Гэтэл та нарын төр барьж байгаа царай. Ард түмний итгэл алдарч байна шүү
2021-10-19