КОВИД-19: 1303 иргэнээс халдвар илэрч, 18 хүн нас барлаа
2021-10-19 11:04

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 1303 хүнээс халдвар илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 720 нь Улаанбаатарт, 583 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн халдварын улмаас 0-80 насны 18 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1501 болов. 

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 18 464 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 9 056 хүний биеийн байдал хөнгөн бол 383 хүний бие нэн хүнд байдалтай байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин