Хортой бүтээгдэхүүн сурталчилсан инфлүнсэрийг хорих ялаар шийтгэжээ
2021-10-19

Хятадын интернет алдартан, инфлүнсэрийг хортой хүнсний бүтээгдэхүүн худалдсан хэргээр 2,5 жил хорих ял оноосон талаар ЭКД мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Шанхай хотын шүүх Го Мэймэй гэх эмэгтэйд 2,5 жилийн хорих ял оноосны дээр 200 мянган юань (shuud.mn: монгол мөнгөөр 81,4 сая төгрөг)-ий торгууль ногдуулжээ. Го Мэймэй болон Ван Цзоуя гэгч нар хамтдаа сибутрамин агуулсан бие галбиржуулах, дэглэм баримтлах хүнс үйлдвэрлэн, худалдаалж байсан гэнэ. 

 

Сибутрамин нь төв мэдрэлийн системд нөлөөлж, хоолны дуршлыг буруулдаг байна. Энэ бодис Хятадад хориотой бодисын тоонд ордог бөгөөд учир нь даралт ихсэх, зүрх дэлсэх, улмаар үхэлд хүргэх аюултай байдаг аж. Го болон Ван нар борлуулагдаж буй бүтээгдэхүүнд нь хориотой бодис агуулагдаж байсныг мэдэж байсан гэнэ. 

 

Тэд интернет орчинд олон дагагчтай гэдгээрээ хориотой бодис бүхий тураах бүтээгдэхүүн сурталчилж, нэг хайрцгийг нь 108 доллараар бүтээгдэхүүнээ худалдаалж байжээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор 75 сэжигтнийг баривчилсан гэнэ. Цагдаагийн газрын мэдээлснээр тураах бүтээгдэхүүнийг Сычуань, Юньнань, Шаньдун мужуудад үйлдвэрлэсэн байжээ. Шалгалтын явцад хууль сахиулагчид 65 мянган ширхэг бүтээгдэхүүн, 34 кг түүхий эд хураан авсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
РОШОНД САЙХАН ЧҮКЭНДҮҮЛЭЭД БАЙЖ ДЭЭ
2021-10-19