Хонконгт жагсаалд оролцсон оюутнуудыг таван жилийн хорих ялаар шийтгэжээ
2021-10-19

Хонконгийн Хятадын их сургуулийн таван оюутан хоёр жилийн өмнөх олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд оролцсон хэргээр тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлсэн талаар ТАСС мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 20-23 насны таван оюутан их сургуулийн хотхоныг тойрсон ширүүн мөргөлдөөний үеэр, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баривчлагджээ. Тухайн үед оюутнууд эсэргүүцлийн хэт даврагч оролцогчдын таних тэмдэг болсон хар хувцас, хамгаалалтын хэрэгсэлтэй байсан гэнэ.

 

Эргэн сануулахад, 2019 оны зун Хонконгт хууль зөрчигчдийг эх газрын Хятад руу шилжүүлэх тухай заасан хуулийн төслийг нутгийн эрх баригчид батлахаар төлөвлөсний улмаас олныг хамарсан эсэргүүцлийн давалгаа өрнөж байлаа. Тухайн үед цагдаагийнхан 10 мянга гаруй хүн баривчилсны дотор ихэнх нь залуус байжээ.

 

2020 оны зун Хятадын парламент Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг баталсан юм. Энэ нь алан хядах ажиллагаа, салан тусгаарлах үзэл, төрийн эрх мэдлийг алдагдуулах, гадаадын хүчинтэй үгсэн хуйвалдахтай тэмцэхэд чиглэгдсэн гэж Хятадын эрх баригчид мэдэгдэж байсан бөгөөд энэ хуулинд бүх насаар нь хорих ял оноох талаар ч тусгагдсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
эншү:
шаагаад байгаарай
2021-10-19