Уйгуруудыг дэмжигчид бамбар асаах ёслолыг тасалдуулах дөхжээ
2021-10-19

Бээжин-2022 өвлийн олимпын бамбар асаах ёслол 10 дугаар сарын 18-ны өдөр Грект болсон. Энэ өдөр ёслол хүний эрхийг хамгаалагч идэвхтнүүдийн улмаас тасалдах дөхсөн талаар Правда мэдээлжээ. 

 

Ёслол эхлэхийн өмнө "Үй олноор хөнөөх наадмыг эсэргүүцэж байна" гэсэн бичиг бүхий хуудсыг хүний эрхийг хамгаалагчид барьж, Төвдийн далбаа барин, Бээжин-2022 өвлийн олимпын наадмыг эсэргүүцэхийг уриалсан байна. 

 

Грекийн цагдаагийнхны мэдээлснээр, Олимпын бамбар асаадаг эртний сүмийн нутаг дэвсгэрт идэвхтнүүд нэвтэрчээ. Тэд бамбарыг асаах үед далбаагаа өргөн хашгирсан байна. 

 

Энэ үйл явдлаас болж ёслолыг тасалдуулаагүй, харин идэвхтнүүдийг цагдаагийнхан авч явжээ.Цагдаагийнхны мэдээлснээр дөрвөн хүнийг саатуулсан ч нэг ч хүнийг хэрэг зөрчилд буруутгаагүй гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
где уйгур?
2021-10-19