ОХУ-д үйлчилгээний газруудад QR кодоор нэвтрүүлнэ
2021-10-19

ОХУ-д сүүлийн үед коронавирусийн халдварын тохиолдол болон нас баралт эрс нэмэгдсээр байна. Тиймээс зарим бүс нутаг хязгаарлалтын арга хэмжээнүүдээ чангатгаж эхэлжээ. 

 

Тухайлбал, Петербург хотын захиргаа олон нийтийн газруудаар үйлчлүүлэх шаардлагыг чангатгаж, вакцинд хамрагдсан эсвэл вакцин хийлгэх боломжгүйг баталсан баримт бичгийг үйлчилгээний газарт орохдоо заавал үзүүлэх журам гаргажээ. 

 

Тодруулбал, 11 дүгээр сарын нэгний өдрөөс эхлэн үзэсгэлэн, спорт эсвэл биеийн тамирын арга хэмжээнд орохдоо вакцин тариулсан эсвэл халдвар аваад эдгэрснийг батлах QR код үзүүлэх юм байна. Харин 11 дүгээр сарын 15-ны өдрөөс соёлын бүхий л байгууллагаар үйлчлүүлэхд ийм код шаардах аж. Цаашлаад 12 дугаар сарын нэгнээс эхлэн кафе, зоогийн газар, дэлгүүрээр үйлчлүүлэхдээ вакцинд хамрагдсан, халдвар аваад эдгэрсэн эсвэл тарилга хийлгэх боломжгүйг батлах баримт бичиг үзүүлэх ёстой болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин