АНУ Европ руу нийлүүлэх хийн хэмжээгээ нэмэгдүүлэхийг ОХУ-д уриалжээ
2021-10-19

Европ руу нийлүүлэх хийн хэмжээгээ нэмэгдүүлэхийг Орост хандан АНУ уриалсан гэнэ. Энэ талаар хэдэн өдрийн өмнө Вашингтонд АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын туслах Жейк Салливантай хэлэлцээ хийгээд ирсэн, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Алексей Оверчук мэдэгджээ. 

 

"АНУ-ын тал Европт нийлүүлэх хийн хэмжээгээ нэмэгдүүлэхийг уриалсан. Тэдний өгүүлснээр, тэд тогтвортой Европ байлгахыг хүсэж байгаа. "Та нар Европ руу хий зарвал хийг зэвсэг болгон ашиглахгүй байгаа гэдгээ тод томруунаар харуулна" гэж тэд хэлсэн" хэмээн Оверчук өгүүлснийг КП агентлаг дамжуулжээ. 

 

Энд дуулгахад, Оросын эрчим хүчний долоо хоногийн хүрээнд Владимир Путин мэдэгдэл хийхдээ Орос улс Европ руу нийлүүлэх хийн хэмжээгээ 15 хувиар нэмэгдүүлсэн хэмээн онцолж байв. Түүнчлэн түншүүд нь хүсэлт гаргавал Европын зах зээл рүү хий нийлүүлэхээ нэмэгдүүлэхэд бэлэн хэмээж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ТЭНЭГҮҮД ЗҮГЭЭР Л ТӨЛБӨРӨӨ ХИЙВЭЛ АСУУДАЛГҮЙ Ш ДЭЭ. ОРОС ТАТГАЛЗСАН ЮМ БАЙХГҮЙ. ЮМ БОЛГОНД ОРОСЫГ БУРУУТГАХ ГЭЭД ЯДСАН ТЭНЭГҮҮД. ОДОО ХӨЛДӨЖ ҮХЭХ ДЭЭРЭЭ ТУЛААД ЗӨВШӨӨРӨХӨӨС ӨӨР АРГАГҮЙ БОЛЖ БАЙНА ДАА.
2021-10-19
яанк:
Юу болчихвоо. муу янкуудп ямарааө болороор Орост хориг тавиад европыг оросоос хий битгий ав гээд урайлаад бөйсан биздээ.
2021-10-19