Д.Хаянхярвааг 40 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хаслаа Монгол Цахиурын хөндийг байгуулах, коксжих нүүрсээ Энэтхэгт экспортлох санал тавилаа Консул Ц.Өнөрзаяа: Цаашид хохирогч охины асуудалд анхаарал хандуулж ажиллана ТББХ: Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолын төслийг дэмжлээ БНХАУ: Хятадын эсрэг аймшигт дайн дэгдээж байсан Япон Тайванийн талаар мэдэгдэх эрхгүй Шадар сайд С.Амарсайхан аймгийн Засаг дарга нарт үүрэг өглөө Баян-Өлгий, Увс, Ховд, Төв аймгийн нутгийн зарим хэсэгт зудын эрсдэл их байна Орост халдлага үйлдэх гэж байсан Украины тагнуулчдыг баривчилжээ "Омикрон" эмнэлэг шинэ штаммын нэрийг өөрчлөхийг шаардан шүүхэд ханджээ Охиныг зодсон 4 хүүхдийн 2 нь шийтгэлгүй үлдэж, 2 нь тусгаарлагджээ
Говь-Алтай аймагт шүлхий өвчин гарч, хорио цээр тогтоожээ
2021-10-20 08:33

 

Говь-Алтай аймгийн хэмжээнд мал амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан аравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тодруулбал, тус аймгийн Шарга сумын Улаантуг, Тайшир сумын Хуримт, Есөнбулаг сумын Рашаант багт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин оношлогдож тархалтын хүрээ нэмэгдэж байгаа аж.

 

Мал амьтны гоц халдварт өвчин гарсан голомт бүхий айл өрхүүдийн шилжилт хөдөлгөөнийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зогоож, гадны аймаг, сум болон өөрийн аймгийн бусад сумдын нутаг дэвсгэрээс мал амьтан нэвтрүүлэх, худалдах, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн, уралдаан зохион байгуулах зэрэг бусад чиглэлийн үйл ажиллагааг бүрэн хориглолоо хэмээн Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин