АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд COVID-19 тусжээ
2021-10-20

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Алехандро Майоркаса коронавирусийн халдвар авсан талаар CNN агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, сайд шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан бөгөөд үүний дараа Майоркас гэрийн тусгаарлалтад орж, ажлаа зайнаас үргэлжлүүлэн хийхээр болсон байна. Тэрбээр коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд бүрэн хамрагдсан байжээ.

 

Коронавирусийн халдвартай нь батлагдсан тул Дотоодын аюулгүй байдлын сайд Колумбид хийх айлчлалаа цуцалсан байна. Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений хамтаар Колумбид айлчлахаар төлөвлөж байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин