Тээвэрчдийн төлөөлөл: Төрийн тогтворгүй, эргэж буцсан шийдвэрээс болж ААН-үүд хохирч байна
2021-10-20

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг шүүхэд өгч, "Эко жишиг тээвэр төсөл"-ийн санхүүгийн баримтыг Тээвэрчдийн төлөөллөөс танилцууллаа.

 

Тээвэрчдийн төлөөлөл “Чойр чиглэлийн тээвэр 2019 оноос хойш эхлэлтэй. Энэ оноос эхлэн Зам тээврийн яамтай Баянзам тээвэрчдийн холбоо хариуцлагын гэрээ байгуулсан. Тээвэрлэлт тавдугаар сард эхлээд наймдугаар сард хаагдсан. Бүх ААН-үүд хамтран дахин аравдугаар сард тээвэрлэлтийг  эхлүүлсэн. Гэтэл тээвэрлэлт эхлээд удаагүй байхад Зам тээврийн яамны "А/158" тоот тушаалаар зогсоох шийдвэр гаргасан байна. Уг шийдвэр нь ААНБ, тээвэрчид зэрэг олон мянган хүнийг үл тоож гаргасан шийдвэр. Тиймээс хохирч буй аж ахуй нэгжүүдийн төлөөлөл мэдээлэл хийж байна.

 

Өнөөдрийн байдлаар 160 орчим аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Бүгд дотоодын тээврийн компани. Мөн 2500-3000 орчим тээвэрчид аж амьдралаа залгуулж байна. Монголын газар нутаг дээр Монгол тээвэрчид тээвэр хийх эрхгүй болжээ. Зам тээврийн яамнаас малчидтай асуудал үүсгэсэн гэж яриад байгаа. Үгүй юм. Нөлөөллийн бүсэд байгаа малчидтай харилцан санамж бичиг байгуулж, нийгмийн даатгал төлж хамтран ажиллаж байна. Салбарын сайд нь ажлыг маань гацааж байгаад харамсаж байна. Төрийн тогтворгүй, эргэж буцсан шийдвэрээс болж ААН-үүд хохирч байна." гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Gol ni baigali orchin shvv zailaarsi
2021-10-20
Hutsdag muu haltaruud zailaarai
2021-10-20