Дельта штаммаас илүү халдвартай хувилбар Британид тархаж байна

Их Британид илүү халдварлах чадвартай коронавирусийн хувилбар тархаж эхэлсэн талаарх мэдээлэл 10 дугаар сарын 19-ний өдөр гарсан юм. Энэ хувилбарыг АҮ.4.2 штамм гэж нэрлэсэн бөгөөд цар тахал эхэлснээс хойш илэрсэн хувилбаруудаас хамгийн халдвартай штамм байж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байгаа аж.
Коронавирусийн шинэ хувилбар нь гагцхүү Их Британийн нутаг дэвсгэр дээр ажиглагдаж байгаа гэнэ. Энэ улсад коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийн 10 орчим хувь нь АҮ.4,2 штаммын халдвар авчээ.
Гэхдээ энэ штаммын халдварын нэг тохиолдол Израиль улсад бүртгэгдсэн бөгөөд хилийн чанадаас ирсэн 11 настай хүүхдээс энэ штамм илэрсэн байна.
Эрдэмтдийн өгүүлснээр, одоогоор энэ штаммын талаарх мэдээлэл хомс, дельта штаммтай харьцуулахад 15 хувиар илүү халдварлах чадвартай байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ