GT: Өвөр Монголд халдвар нэмэгдэж, Монголтой хиллэх өөр нэг боомтыг хаалаа
2021-10-20

Монголтой хиллэдэг, Өвөр Монголын өөр нэгэн нутагт халдвар илэрч, орон нутгийн эрх баригчид шуурхай арга хэмжээ авч эхэлсэн талаар Хятадын өдөр тутмын Global Times сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, мягмар гарагт Эзнээ хошуунд коронавирусийн халдварын таван тохиолдол, Эрээн хотод хоёр тохиолдол илэрсэн байна. Манай улсын Өмнөговь аймагтай хиллэдэг Эзнээ хошуунд халдвар илэрсний дараа оршин суугчдыг коронавирусийн шинжилгээнд хамруулж эхэлжээ. 

 

Эзнээ хошуунд таван тохиолдол илэрсний дараа бүх оршин суугчийг 12 цэг дээр шинжилгээнд хамруулах ажлыг эхэлсний дээр аялал жуулчлалын газар, олон нийтийн газар болон сургуулиудыг хаасан бол тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан байна.

 

Даваа гарагийн өглөөнөөс эхлэн хошуунаас орох гарах хөдөлгөөнийг  хязгаарласны дээр Монголын Шивээхүрэнгийн боомттой хиллэдэг Сэхээ боомтыг хаажээ. Энэ нь 48 цагийн хугацаатай гэж орон хнутгийн эрх баригчид мэдэгдсэн байна. Альшаа аймаг дахь халдвартай тэмцэх бүлгийн ажилтны мэдээлснээр Сэхээ боомтыг хааснаар Монголоос ачааны машин оруулахгүй болжээ.

 

Эзнээ хошуу нь Монголын Өмнөговь аймагтай хиллэдэг. Аравдугаар сарын 11-ний өдөр гэхэд л энэ хошуунд 262 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдварын тохиолдлын тоо 7854 болсон байна. Улмаар халдвар нэмэгдэж байгаа тул шинжилгээ авах, хөдөлгөөнд хяналт тавих, ариутгал хийх зэрэг шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
х:
хужаагууд 50 доллартай ирхиин монголчуууд эрт үеэээс эсэргүүцсэн болхооор жоохон хорлож байгааа юм байхдааа баасны ялаанууд дэлхиин гай нууд
2021-10-21
Zochin:
Угаасаа эгэ халдвар бүх хятадаар тархана, тэгээд яах цаашаа яах уу? Хаагаад байх уу?! Ингэх боломжгүй дээ, нээж л таарах байх, Нарийн төмөр зам УБ хүртэл тавих нл зөв дөө , цаашдаа ачаа эргэлт улам өснө Энэ бол маш ойлгомжтой зүйл, Урдын болж байсан тээвэр үнэхээр багадах тул төмөр зам тавих л гарц
2021-10-20