Эрдэнэт, Дархан, Өмнөговьд МУИС, ШУТИС, ХААИС-ийг байгуулах шийдвэр гарлаа
2021-10-20

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас орон нутагт их, дээд сургуулийн сургалт, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний цогцолбор байгуулах тухай тогтоол гарчээ. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

 

 

Эрдэнэт, Дархан, Өмнөговьд МУИС, ШУТИС, ХААИС-ийг байгуулна. Тус орон нутагт байгаа хичээлийн болон дотуур байрыг өргөтгөх замаар сургалт, судалгааны цогцолборыг байгуулна. Ингэхдээ ахлах сургууль, МСҮТ, коллеж, их дээд сургууль гэсэн төрөлжсөн хэлбэрээр зохион байгуулна гэдгийг Л.Энх-Амгалан сайд мэдээллээ. Өмнөговь аймагт Уул уурхайн сургууль байгуулж, нүүрс, химийн цогцолбор болгон хөгжүүлэх аж. Дарханд ХААИС-ийн агро-экологи, механикийн сургуулийг өргөтгөн байгуулах юм байна. Харин Эрдэнэтэд ШУТИС, МУИС-ийн зарим сургуулийг үе шаттайгаар байгуулна.

 

Хөдөө орон нутгийн сургуульд суралцах оюутнуудад боловсролын зээлийн сангаас хөнгөлөлттэй зээл, тэтгэлэг олгоно. Мөн багш нарт хотын их, дээд сургуулийн багш нарын цалинтай тэнцэх цалин, хангамж олгохоос гадна хөдөөгийн нэмэгдэл, ипотекийн зээлд хамруулахаар шийдвэрлэжээ.

 

Засгийн газрын энэ шийдвэр 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж, ажил хэрэг болно гэдгийг боловсролын сайд мэдээлэв. 

 

Монгол Улсад 88 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж, 150 000 оюутан суралцаж байна. Үүнээс 143 000 нь Улаанбаатар хотод суралцдаг. Нийт оюутны 5 хувь буюу 7000 нь орон нутагт байгаа 8 их дээд суралцаж байна.

 

Боловсролын бүх түвшинд хот хөдөөгийн сургалтын ялгаа бий болсон. Тиймээс хөдөө орон нутагт Улаанбаатарын түвшний боловсрол олгох зайлшгүй шаардлага байна. Цаашид их дээд сургуулийг төгссөн суралцагчийн хэдэн хувь нь шууд ажлын байртай болсон талаарх ганцхан үзүүлэлтээр дүгнэнэ гэдгийг БШУ-ны сайд мэдээллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Америкийн их дээд сургуулиудыг судалчаад шүүмжээ бич
2021-10-21
хотдоо хувийн сургуулиудаа цэцэглэн хөгжүүлэх нь үү. хэхэ. хэн гээчийн ашиг сонирхол болдоо
2021-10-20
Мөнх:
Хөдөө бол хөдөө гэж ойлго.
2021-10-20
Зүгээр их сургуулиа цөөл. Бас ажилд ороход заавал их сургууль төгссөн байх ёстой гэсэн шаардлагыг бууруул
2021-10-20
юм бүрийг хараар битгий харж бай
2021-10-20
Маш зөв:
Энэ Улаанбаатар угаасаа заваан газар. Энд чихдэлцэж заваарах ямарч шаардлагагүй
2021-10-20
зочин:
хулгайчууд төрийн өмчийн их дээд сургуулиудыг хөдөө гаргаад өөрсдийнхөө хувийн сургуулиудыг хотод цэцэглүүлэх нь
2021-10-20
Америкийн их дээд сургуулиудыг судалчаад шүүмжээ бич
юм бүрийг хараар битгий харж бай