Цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулагдлаа
2021-10-20

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулах тогтоол гарсныг БОАЖ-ын сайд Н.Уртнасан танилцууллаа. Энэ хороог Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар нь БОАЖ-ын сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нар ажиллана.

 

 

Тус хороо уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөллийг багасгах, хөрс хамгаалахад чиглэсэн ажил зохион байгуулна. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод хөдөлгөөнийг 2030 он хүртэл үе шаттайгаар өрнүүлэх төсөв санхүү, зохион байгуулалт, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажиллахыг БОАЖ-ын сайд мэдээлж байна.

 

Монгол Улс нийтдээ таван удаа цөлжилтийн үнэлгээ хийжээ. 2020 онд хийгдсэн тав дахь удаагийн үнэлгээгээр Монгол орны нийт газар нутгийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд өртсөн нь тогтоогджээ. Үүний 23 хувь буюу 30 орчим сая га талбай бүрэн цөлжсөн байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин