Түүхэнд анх удаа трансжендер эмэгтэй адмирал боллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Америкийн нийгмийн эрүүл мэндийн албаны командын корпусийн адмиралын албан тушаалд трансжендер Рейчел Левинийг томилсон тухай Регнум агентлаг мэдээлжээ.
Ингэснээр Рейчел Левин трансжендер гэдгээ ил зарладаг хамгийн анхны өндөр албан тушаалтан гэдгээрээ түүхэнд бичигдэж байна гэж эх сурвалж мэдээлсэн байна. Түүнчлэн Рейчел дөрвөн таван хошуу хүртсэн анхны трансжендер офицер болжээ.
АНУ-ын Эрүүл мэндийн сайдын туслах Рейчел Левин 10 дугаар сарын 19-ний өдөр тангараг өргөсөн бөгөөд тэрбээр 6000 хүнтэй байгууллага удирдах юм байна. АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн албаны командын корпус нь коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин нэвтрүүлэх, хар салхи зэрэг байгалийн гамшгийн дараа тусламж үзүүлэх зэрэг эрүүл мэндийн салбарт гарсан хямралыг зохицуулдаг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ