Н.Уртнасан: Уулнаас мод шилжүүлэн суулгах бодлого барихгүй
2021-10-20

Улс орон даяар Тэрбум мод үндэсний хөдөлгөөн өрнөж байна. Энэ хөдөлгөөнд ААН, байгууллага, иргэд нэгдэж буй. Харин мод тарихдаа уулнаас авчран, шилжүүлэн суулгаж буй мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад буй. Энэ асуудлаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр БОАЖЯ уулнаас мод авчран шилжүүлэн суулгах бодлого баримтлахгүйг хэлж байна. Уулнаас мод шилжүүлэн суулгаж буй асуудлаар Экологийн цагдаагийн албатай хамтран, тогтмол хяналт шалгалт хийж буйг дуулгалаа.

 

 

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар модны 9.2 сая суулгац байна. Жилд 100 сая суулгац хэрэгтэй гэж үзвэл одоогийн нөөцөө 10 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Тиймээс мод үржүүлгийн газруудын үйл ажиллагааг дэмжих, төслийн зээл олгох, урамшууллын систем бий болгохоор ажлын хэсэг ажиллаж байгааг салбарын сайд хэлж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Ямар муухай царай,зүстэй шимануус вэ?
2021-10-21
Irgen:
Ene shulamiig Zasgaas buulga, shaardaj bn
2021-10-21