Сири: Алан хядах ажиллагааны улмаас 14 цэргийн алба хаагч амиа алджээ
2021-10-20

Сирийн Дамаск хотод тус улсын армийн цэргийн алба хаагчдын сууж явсан автобусыг дэлбэлжээ. Хоёр дэлбэрэлтийн улмаас 14 хүн амиа алдсан байна. 

 

Автобусанд гар хийцийн гурван тэсрэх төхөөрөмж суурилуулсан байсан бөгөөд гурав дахь тэсрээгүй үлдсэнийг саперчид аюулгүй болгосон гэж РИА Новости мэдээлжээ. 

 

"Урьдчилсан мэдээллээр, автобусанд зорчиж явсан 14 цэргийн алба хаагч амиа алдсан" хэмээн РИА Новости агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалж баталсан байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, цэргийнхний зорчиж явсан автобус Ерөнхийлөгчийн ордны хажуугаар өнгөрөх үед хоёр төхөөрөмж ажиллан дэлбэрчээ. Сирийн Засгийн газрын цэргүүд босогчдын хяналтад байсан нийслэл Дамаск хотын дагуул хотуудад бүрэн хяналтаа тогтоосноос хойш сүүлийн жилүүдэд ийм ноцтой халдлага гарч байгаагүй юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин