Талибуудын төлөөлөл хэлэлцээ хийхээр Москвад иржээ

Афганистаны эрх мэдлийг гартаа авсан "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчид Оросын Гадаад хэргийн яамны төлөөлөгчидтэй зөвлөлдөхөөр Москвад ирсэн талаар "Комсомольская правда" мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, талибуудын төлөөлөгчдийг Афганистаны түр засгийн газрын орлогч дарга Абдул Салам Ханафи тэргүүлж байгаа гэнэ. Түүнчлэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Афганистаны Гадаад хэргийн сайд Ахмадулла Муттаки зэрэг хэд хэдэн сайд багтсан байна.
Энд дуулгахад, талибууд Москвад ирсний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэдэнтэй уулзахаар төлөвлөөгүй гэж Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэж байв. Талибууд Москвад ирснийхээ дараа хэвлэлийнхэнтэй уулзахаас татгалзжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ