Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрс тээвэр III сарын 31 хүртэл хэвийн явагдана
2021-10-20

 

 

Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрс тээврийн асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэл хийж байна. 

 

Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Тавантолгой уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэл маршрутын дагуу нүүрс тээвэрлэлттэй холбоотой орон нутгийн малчид, иргэд, тээвэрчдийн дунд үл ойлголцол гарчээ. Энэ асуудлын дагуу Зам тээврийн хөгжлийн сайд шуурхай ажлын хэсэг байгуулж, ажилласан байна. Ажлын хэсгийн дүгнэлтээр Тавантолгойгоос Сүмбэр сум хүртэлх чиглэлд замын нөхцөл нөлөөллийн бүсийн тээвэрлэлтийн байдалтай ажлын зураг хийж, дүгнэлтээ гаргажээ. 

 

Ингээд аравдугаар сарын 20-ноос хойш тээвэрлэлтийг зогсоох зохицуулалт хийсэн байсныг өөрчилжээ. Уг тушаалд өөрчлөлт оруулах тухай Зам тээврийн хөгжлийн сайдын нэмэлт тушаал гарсан байна. Тодруулбал, аравдугаар сарын 20-ноос хойш тээвэрлэлт хийхийг хязгаарласан байсныг өөрчилж Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрс тээвэр 2022 оны 3 дугаар сарын 31 хүртэл хэвийн явагдах аж. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин