Афганистан: Кабулд хүчтэй дэлбэрэлт боллоо
2021-10-20

Афганистаны нийслэл Кабул хотод хүчтэй дэлбэрэлт болсон талаар гэрчүүдээс авсан мэдээлэлтэйгээр Aamaj News агентлаг мэдээлсэн байна

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 10 дугаар сарын 20-ны өдөр Кабул хотод байх хилийн цагдаагийн штабын барилгын эсрэг талд дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн шалтгаан, нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд одоогоор албан ёсны мэдээлэл гараагүй байна. Гэрчүүдийн өгүүлснээр дэлбэрэлтэд хүмүүс өртсөн гэнэ.

 

Энд дуулгахад, 10 дугаар сарын гуравны өдөр "Исламын улс" алан хядах байгууллага Кабул хотын Идгах сүмийн ойролцоо халдлага үйлдсэн юм. Сүмийн хаалганы хажууд байрлуулсан бөмбөг дэлбэрсний улмаас 12 хүн амиа алдаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин