Төрийн албан хаагч ажлын байрандаа архидан согтуурсан 96 зөрчил бүртгэгджээ
2021-10-20

Төрийн албаны тухай хууль 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээс энэ оны 3 дугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 2711 төрийн байгууллагад Ёс зүйн зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Үүнээс 2118 нь “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д заасны дагуу 25 түүнээс дээш албан хаагчтай байгууллага байгаа бол 593 нь 25 хүртэл тооны албан хаагчтай байгууллага байна.

 

 

Дээрх хугацаанд Ёс зүйн зөвлөлүүд нийт 1591 ёс зүйн зөрчил шийдвэрлэсэн байна. Ингэхдээ 475 албан хаагчид уучлал гуйхыг үүрэг болгох, 1050 албан хаагчид сануулах шийтгэл ногдуулах, 11 албан хаагч сайн дураараа албан тушаалаас чөлөөлөгдөж, 55 албан хаагчид холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцжээ.

 

Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг гомдлоор 945, мэдээллээр 240, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 15, олон нийтийн сүлжээгээр 22, байгууллагын дотоод хяналтаар 895-ыг илрүүлсэн байна. Ёс зүйн зөрчлийг агуулгаар нь үзвэл ажлын хариуцлага алдсан зөрчил 81, албан үүргээ гүйцэтгэх явцдаа болон ажлын байранд архидан согтуурсан зөрчил 96, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зөрчил 7, ажлын цаг ашиглалтын зөрчил 6, харилцаа хандлагын зөрчил 148, нууц задруулах, захирах захирагдах ёсыг зөрчих, албаны нэр барих, байгууллагын эд хөрөнгийг хувийн зорилгоор ашиглах зэрэг бусад зөрчил байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Архтчидыг зайлуулаачээ Бусад нам гэлгүй чадалтай хүмүүсээр төрийн албыг чадваржуулах Цахна нь төрийн ажил цалгардаж түмэн хохироод бдаг МАН зоригтой өөрчлөлт хийхгүй бол дараа!!!!!!!!!???
2021-10-21
Бүгд л МАН-ынхан шүү дээ.Дан цүнх баригч,хошного долоогчид.
2021-10-21