Шинээр хоёр яам байгуулах хуулийн төслийг байнгын хороо дэмжлээ
2021-10-20

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021.10.20/ хуралдаан 14.11 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслүүдийг Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн билээ.

 

 

Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцууллаа.  

 

Монгол Улсын Ерөнхий сайд 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Засгийн газрын гишүүдээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хуралд танилцуулж, ард түмэн, Улсын Их Хуралд хандаж хэлсэн үгэндээ хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой болгох, төр-хувийн хэвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, эдийн засгийн яамыг, мөн цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, цахим шилжилтийг 2024 он хүртэл 90 хувьд хүргэх зорилтын хүрээнд Цахим хөгжлийн яамыг тус тус байгуулна гэдгээ мэдэгдсэн. Засгийн газраас боловсруулж 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгасан. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3-т “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр танилцуулж байна гэлээ.

 

 

Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

 

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд, Х.Булгантуяа, Ж.Мөнхбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

 

 

УИХ-ын гишүүд төрийн өмчийн удирдлага зохицуулалтын асуудал, төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудал Эдийн засаг, хөгжлийн сайд, Сангийн сайдын алиных нь эрхлэх асуудлын чиг үүрэгт байхыг тодруулах, яам хоорондын уялдааг сайн хангах, яамдын дор олон агентлаг байгуулж, төрийн бүтцийг улам томруулдаг асуудлыг бодолцон үзэх зэрэг асуудлыг хөндөж байлаа.

 

Эцэст нь хуулиудын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.

Shuud.mn
Сонин хачин
Ойн судалгаа, хөгжлийн төв гэнэ үү? Шууд Ой-Усны агентлаг байхад л болох асуудал шүү дээ! Энд нэг их мэдэгч байнга самарч явдаг юм. Ойн хүн байж Ойн агентлагыг татан буулгуулсан. Одоо өөртөө агентлагч байгуулж байх шиг
2021-10-21
123:
Цахимжуулах мяэргэжилтэн бгаа билуу? Мэдээлэлийн аюулгуй байдлыг яаж хангах вэ? Тагнуул, цагдаа нь энэ тал дээр бэлтгэгдсэн мэргэжилтэн байна уу? Хамаг байж болох мэдээлэлийг цахимжуулаад гадны тагнуулын байгуулагад огох санаагуй л бол бэлтгэл ажлаа сайтар хангаж бж хийх ажил шуу… Энийг шугэл-данх ойлгохчгуй
2021-10-21
Цахим хөгжил харилцаа холбооны яам бсан нь дээр шүү. Одоо 21 р зуун. Зайлшгүй байх шаардлагтай яам. Харин ч оройтож бгуулж байх шиг бна.
2021-10-21
123:
Цахимжуулах мяэргэжилтэн бгаа билуу? Мэдээлэлийн аюулгуй байдлыг яаж хангах вэ? Тагнуул, цагдаа нь энэ тал дээр бэлтгэгдсэн мэргэжилтэн байна уу? Хамаг байж болох мэдээлэлийг цахимжуулаад гадны тагнуулын байгуулагад огох санаагуй л бол бэлтгэл ажлаа сайтар хангаж бж хийх ажил шуу… Энийг шугэл-данх ойлгохчгуй
Irgen:
Yam baiguulasd uls hugjdug bol hugjhuur bolsoon.turiin albiig cuuluhiin orond nemeed baidag buruu setgelee boliocheee
2021-10-21
Өмхий хулгайчууд одоо байгаа яамдуудаа ажиллуулж чадахгүй байж нэмж яам байгуулж яана даа.
2021-10-21
НАХ Яамыг, байгуулаасай:
Ядаргаанаасаа гарах юмсан
2021-10-20
Эдийн засаг, цахим хөгжлийн яам байхад л болмоор юм??
2021-10-20