Улаанбаатарт 10 хэм дулаан байна
2021-10-21

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

 

2021 оны 10 сарын 21-ний 08 цагаас 20 цаг  хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 2-7 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.                                                                                                                                                                                                                        

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 9-11 градус дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР:  Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 7-9 градус дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 7-9 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин
Сайн байцгаана уу. Миний бие Ганбатын Ананд нь 10 сарын 25-ны өдөр буюу ирэх даваа гаригаас шинэ СӨХ-ны Гүйцэтгэх захиралаар томилогдож байгаа юм. Хуучин СӨХ маань хуримтлал байхгүй болсонтой холбогдуулан бүх юм бараг шинээр эхлэж байна гэж хэлж болноо. 1 дэх өдөр аудитын байгууллага оруулж ажилаа хүлээн авахаар болсон байгаа шүү! Иймд оршин суугч та бүхэн маань шинэ СӨХ-өө дэмжин цаашид хийх үйл ажиллагаанд тус дэм болж СӨХ-ны царцаасан төлбөрүүдээ ирэх Мягмар гаригаас эхлэн Төрийн банкны тоот дансандаа хэвийн тушааж, төлөвлөгөөт ажлууддаа тусалж дэмжихийг чин сэтгэлээсээ хүсэж байна. ??? Төлөвгөөт ажил: 1 : Орцны гэрэлнүүдийг шинэчилж солих 2 : Лифтны товчлуур солих 3 : Хотхоны камержуулалтыг сайжруулж солих 4 : Орж гарах хөдөлгөөнийг зохицуулах нэг чигийн хөдөлгөөнтэй болгох 5 :Орж гарах постыг бүртгэлтэй дугаараар мэдрэгчтэй пост тавих , өөрчлөх 6 : Харуул хамгаалалтыг сайжруулж солих 7 : Орц болгонд 1 оршин суугчидаас дарга томилж орц болгоныг хариуцуулах( цэвэрлэгээг яс хийлгэх) 8: Грашны гэрэлтүүлэг камер суурилуулах 8 : В2 ийн грашны хаалгануудыг солих ⚪️Хавараас хийх гадна засварын төлөвлөгөө: 1: Хүүхдийн тоглоомын талбайн доорх грашын ус нэвчилтийг зогсоох 2: Хүүхдийн тоглоомын талбайг өөрчилж шинээр тоглоом тавих засварлах 3: В2 ийн ус нэвчилтийг хурдан шуурхай янзлах 4: В1 ийн грашны хаалганууд солих 5: Агааржуулалтын хоолой янзлах , солих 6: Дээврийн хар цаасыг солих , шинэчлэх 7: Гаднах гэрэлтүүлэгийг шинэчлэх нэмэх 8: Явган хүний зам солих сайжруулах 9: Гүүрлүү гарсан явган хүний гарц нээх 10: Ногоон байгууламж нэмэх , мод бут зорийулалтын зүлэг тарих ⚪️Одоохондоо эдгээр Төлөвлөгөөт ажилууд байна цаашдаа нэмэгдэх байхаа Одоо ажилж буй ажилчдын тоо үүн дээр нэмээд ажилийн байранд нэмж авах хүн хүч 1: Албан ёсны сургалт дамжаа төгссөн лифтчин 2: Гадна талбайн цэвэрлэгч 2 3: Одоо ажилж буй засварчинд туслах засварчин 1
2021-10-23