БНАСАУ: Шинэ пуужин хөөргөсөн нь АНУ болон бусад орнуудад аюул учруулахгүй
2021-10-21

Хойд Солонгос мягмар гарагт пуужин хөөргөсөн талаарх мэдээлэл гарч байлаа. Энэхүү пуужингийн туршилт нь АНУ болон бусад улс орнуудад аюул занал учруулахгүй гэж БНАСАУ-ын эрх баригчид мэдэгджээ. 

 

"Шумбагч онгоцноос харвасан шинэ баллистик пуужингийн туршилт нь батлан хамгаалахын шинжлэх ухааныг хөгжүүлэх дунд болон урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх энгийн арга хэмжээнүүдийн нэг хэсэг бөгөөд хөрш орнууд болон бүс нутагт аюул занал огт учруулахгүй. Бид тухайлсан нэг орон руу биш харин дайнаас сэргийлж, үндэсний тусгаар тогтнолоо хамгаалж байгаа" хэмээн БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Түүнчлэн "пуужингийн туршилт нь АНУ руу чиглэгдээгүй тул тэд санаа зовних хэрэггүй, энэ бол гагцхүү үндэсний батлан хамгаалахад л зориулсан төлөвлөгөөт төсөл байсан" хэмээн онцолжээ.

 

Эргэн сануулахад, БНАСАУ 10 дугаар сарын 19-ний өдөр шумбагч онгоцны шинэ баллистик пуужин амжилттай туршсан юм. Энэ пуужинг " 8.24 Ёнгун" шумбагч онгоцноос хөөргөжээ. Өмнө нь энэ төрлийн пуужэинг 2015, 2019 онуудад хөөргөж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин