Автозамын 2021 оны томоохон бүтээн байгуулалтууд
2021-10-21

Зам тээврийн хөгжлийн яамны сар бүрийн мэдээллийн цаг өнөөдөр боллоо. Мэдээллийн эхэнд 2021 онд хийгдэж буй автозамын бүтээн байгуулалтын ажлыг танилцуулав. 2021 онд 95 төслийн 1702.7 км хатуу хучилттай авто зам, 15 байршлын 1338 м урт төмөр бетонон гүүрийн барилга угсралтын ажлыг улсын төсөв, гадаадын зээл тусламж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна. Нийт ажлын гүйцэтгэл 71 хувьд хүрчээ.

 

 

Улсын төсвийн хөрөнгөөр:

 

Орхон гол, Их тамир чиглэлийн 63 км авто замын ажил 65 хувь

Багануур-Мөнгөн морьт чиглэлийн 60 км замын ажил 71 хувь

Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн 50 км замын 80 хувь

Чингис хот-Дадал сум чиглэлийн 50 км замын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй он дамжин, хийгдэж байна.

 

Гадаадын зээлээр:

 

Загастайн давааны 67 км замын ажил 95 хувь

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замын ажил 70 хувь

Гацуурт-Налайх-Чойрын уулзварын 20 км замын ажил 97 хувь

Цагааннуур, Улаан байшинт чиглэлийн 25 км замын ажил 40 хувь

Өлгий хотыг тойрон гарах 18 км замын ажил 65.5 хувийн гүйцэтгэлтэй, он дамжин хийгдэж байна.

 

Төр-хувийн хэвшлийн түншлэлээр:

 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км тусгай зориулалтын зам

Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 470 км

Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Зэлтэр боомт чиглэлийн 20 км замын ажил 8-38 хувийн хэрэгжилттэй байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Ховдоос, Увсаас сонгогдсон гишүүд санаачлаач.
2021-10-21
Ховдыг Увсын Улаангомтой холбосон засмал замтай болмоор байна.
2021-10-21
Ховдоос, Увсаас сонгогдсон гишүүд санаачлаач.
Үнэ үү:
3,4 жил дамнаад хийгээгүй замаа хийсэн гд солиороод хүмүүсийг хуурах гсн мэдээ байнга тавих юм аа
2021-10-21