Эрээн хотын халдварын тохиолдол нэмэгджээ
Эрээн хотын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
Аравдугаар сарын 20-ны байдлаар Эрээн хотын халдварын тохиолдлын тоо нэмэгдэж долоо болжээ. Өнөөдрийн байдлаар Эрээн хотын 75 мянга гаруй оршин суугчдыг гурав дахь удаагийн PCR шинжилгээнд хамруулаад байгаа аж. Ингэхдээ Эрээн хотыг гурван зэрэглэлд хувааж, халдвар бүртгэгдсэн хорооллын оршин суугчдад гэрээсээ гарахгүй байх хатуу шаардлага тавьж байна. Мөн хотын хэмжээнд хандивын аян өрнүүлж байгаа. Түүнчлэн Эрээн хотод хөл хорионд орсон 1300 гаруй жуулчдад хүнсний бүтээгдэхүүн, халдварын сэргийлэх эд зүйлсээр хангаж байгаа аж.
Эрээн-Замын-Үүд чиглэлийн авто замын хөдөлгөөнийг бүрэн зогсоосон. Харин төмөр замын ачаа тээвэр хэвийн явагдаж байна.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ