Каддафи: Барууныхан тэнэгүүд, алан хядагчдыг тогтоон барьж байсан Ливийг нураалаа
2021-10-21 09:25

Одоогоос 10 жилийн тэртээ, 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ливийн удирдагч, хурандаа Муаммар Каддафиг хөнөөсөн юм. Каддафиг л зайлуулчихвал бүх зүйл сайхнаар эргэх "төлөвлөгөөтэй" байсан ч Арабын хавар өнөө хэр нь дуусаагүй л байна. 

 

2011 оны 10 дугаар сарын 20. Энэ өдөр Муаммар Каддафиг хөнөөв. Тэрбээр 43 жил Ливийг удирдсан юм. Каддафи 1969 оны цэргийн эргэлтийн дараа ахмадын мөрдэстэйгээр засгийн эрхэнд гарч байлаа. Ливийн гол баялаг нь газрын тос байсан тул Каддафи үлгэрийн мэт л баяжсан гэх. Өөрөөр загварыг нь бодож олсон хурц тод, гялалзсан бедуиний хувцас өмсөж, гадаад оронд айлчлахдаа дэлхийн нийслэлүүдийн голд бедуиний асар барьдгаараа олны анхаарлыг татдаг байлаа.

 

Хөлгүй баяжсан тэрбээр ард түмнээ ч мартсангүй. Каддафиг удирдаж байхад Ливи улс Африкийн хамгийн хөгжилтэй орон байв. 2009 онд нэг хүн амд ноогдох ДНБ 9714 доллар байсан нь дэлхийд 49 дүгээрт бичигдэж байлаа. Жил болгон гэр бүлийн гишүүн бүрт тэтгэмж олгож,  гэрлэсэн хосуудад байр авахад нь тусламж үзүүлж, шинэ мэндэлсэн хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж олгож байв. Татвар гээд ч сүйдтэй юм байсангүй, эмнэлэг, боловсрол бүгд үнэгүй. Нэг литр бензин 14 цент буюу уснаас ч хямд байсан гэх. 

 

Гэвч 2011 оны нэгдүгээр сард "Арабын хавар" эхэлж, сайн сайхан амьдарч байгаа оронд ч урт удаан төр барьсан дарангуйлагчийг ард түмэн нь дэмждэггүй гэдэг нь илэрхий болов.

 

"Арабын хавар" анх эхэлж байсан Тунис, Египетэд энэ давалгаа энх тайвнаар төгссөн бол Ливи улс нэг мөсөн хагарч орхилоо. Өнөө хүртэл Фараджийн үндэсний зөвшилцлийн засгийн газар болон Хафтар фельдмаршалын үндэсний арми гэсэн хоёр түм хүчин ширүүн тэмцэлдсээр байгаа юм. Хэт даврагч исламистууд, "ашиг сонирхол бүхий" гадаадын этгээдүүдээс зэвсэг, санхүүгийн дэмжлэг авсан гадаадын хөлснийхөн энэ сөргөлдөөнд оролцсоноор нөхцөл байдал бүр л хүндэрч байгаа аж. 

 

Барууныхан Арабын орнуудад "ардчилсан өөрчлөлт" хийхээр дэмжлэг үзүүлсэн нь эцэстээ дэлхий дахины аюулгүй байдлын томоохон асуудал болон хувирав. Муслим шашинт орнуудад өөрсдийн ардчиллын загварыг тулгах гэдэг нь ямар ч ашиггүй, хор нөлөөтэй оролдлого гэдгийг Афганистаныг орхин гарсан АНУ ч хүлээн зөвшөөрсөн юм.

 

Ардчилал авчрах гэж оролдсон ч бүс нутгуудыг тогтворгүй байдалд оруулж, улмаар дайны хөлд дарагдсан орнуудаас иргэд нь олноор нүүдэллэн, Европын орнуудыг зорих болж, 2015 онд гэхэд л 1,8 сая дүрвэгч Европын холбоог зорьжээ. Улмаар Европт хэт даврагчдын үйлдэх халдлагуудын тоо ч эрс нэмэгдэв.

 

Европын удирдагчдад хандсан Каддафин сүүлчийн захидалд:

 

"Африкаас Европыг зорих дүрвэгчдийн урсгалыг хааж байсан тэр л хана, "Аль-Каида"-ийн алан хядагчдыг тогтоон барьж байсан тэр ханыг та нар бөмбөгдөж байна. Энэ хана нь Ливи улс байлаа. Та нар түүнийг сүйрүүлэв. Та нар бол тэнэгүүд"

 

2011 оны 10 дугаар сард түүнийг зэрлэгээр хөнөөснийг харуулсан зургийг тухайн үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонд үзүүлжээ. Түүний хариу үйлдэл нь цочирдмоор. Каддафиг эрэмдэглэсэн зургийг харсан Клинтон "Wow" хэмээн дуу алдаж байв.

 

Каддафиг хөнөөсөн ч асуудал шийдэгдсэнгүй. Ливи үймээн самуунтай улс болов. Дарангуйллаас ардчилалд шилжих гэсэн ч бүтэлгүйтэж, хар тамхи, согтууруулах ундаа, зэвсгийн наймааны хүчээр л оршин тогтнодог янз бүрийн зэвсэгт бүлэглэлүүд Ливийг хэдэн хэсэг хуваасан юм.

 

Одоо Ливийн баруун хэсэг, Триполид НҮБ-ын хүлээн зөвшөөрсөн, Фаиз Саражийн тэргүүлэх Үндэсний зөвшилцлийн засгийн газар оршино. Энэ засгийн газарт Катар, Турк, Итали улс тусалдаг. Дорнод, Тобрукт фельдмаршал Халиф Хафтарын Ливийн үндэсний арми газрын тосны орд газруудын ихэнхийг хяналтдаа оруулсан юм. Эднийг  Египет, Саудын Араб, АНЭУ, Франц дэмждэг.

 

Энэ зуур хүн ам нь ядуурч, хотуудад цахилгаан эрчим хүч, ус, бензин, интернет тасалдана. Европын холбоо руу очих зорилготой дэлхийн өнцөг булан бүрийн экстремистүүдийн буудаллах цэг нь Ливи болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ бол Америкийг удирддаг баячуудын хийсэн ажил
2021-10-24
Америк тэргүүтэй барууныхан өөрсдөөс нь илүү гарахаас дандаа айж байсан одоо ч айж байгаа цаашид ч айх болно сайндаа хөгжөөгүй бага буурай орнуудыг мөлжиж тонон дээрэмдэж байж жаахан хөлжсөн байх одоо муусайн шулам барууныхан удахгүй сөнөх болно
2021-10-23
Mogi:
Bnaa. Kim Jon Un
2021-10-23
Цэрэнчимэд:
Энэ уйваагүй үйлдэл нь Америк, европын хийсэн ажил шүү дээ. Миний хэдэн найзыг эд нар алаад дууслаа. Каддафи, Саддам Хусейн...
2021-10-23
zochin:
ард түмнээ Каддафи шиг байлгаж байгаа удирдагч бн уу, баруунхны золиос болсон Ливи улс
2021-10-21
Mogi:
Bnaa. Kim Jon Un
aguu udirdagch.
2021-10-21