ЗТХ-ийн сайд Л.Халтарын төсөв долоон хувиар нэмэгдсэний шалтгаан
2021-10-21

Зам тээврийн салбарын 2022 оны төсөв 7 хувиар өсчээ. Энэ өсөлт гурван шалтгаантай гэдгийг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тайлбарлалаа.

 

  1. Хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох

  2. Аялал жуулчлалын бүс нутгийн хатуу хучилттай зам, нисэх онгоцны буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх

  3. “Нутгийн зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төсөв түлхүү тавигджээ.

 

Ирэх оны нийт хөрөнгө оруулалтын 90 хувь нь автозамын салбарт зарцуулагдана. ЗТХЯ ирэх оны автозамын ажлын тендерийг 2021 оны 11 дүгээр сарын 16-наас эхэлж зарлаж, 2022 оны 04 дүгээр сард гүйцэтгэгчид ажлын талбайд гарсан байхаар зохион байгуулна гэдгийг салбарын сайд хэлж байна.

 

2022 онд Дорнод аймгийн Хавиргын боомтын 124.5 км хатуу хучилттай авто зам, ОХУ-тай хиллэдэг Доод, дээд Ульхан боомтыг Хэнтий аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбох ажил эхэлнэ. Мөн Хэнтий аймгийн түүхийн дурсгалтай сумдыг дайрсан хатуу хучилттай зам тавина. Үүнээс гадна газар тариалангийн бүс Төв аймгийн нутагт Цээл-Цайдам-Заамар-Угтаал чиглэлийн автозамын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөжээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
ЭХорныхоо төлөө цохилох зүрхтэй УЛСТӨРЧ АЛГА:
Энэ ЛУЙВАРЧИН өөрийнхөө хэрэгцээг ХАНГАХ БИЗ
2021-10-23
haltar said ajlaa medne. zarchim baridag n zarim negend taalagdahgyi bn. darhanii zamiin tenderiig haltar said zarlaagyi.
2021-10-21
ахмад:
Юу ч хийдэггүй сайдууд ЛУЙВАРДАХ мөнгөө нэмүүлээд л ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ байнга нэмэгдэж ТАХИР ДУТУУ ХҮМҮҮС НЭМЭГДСЭЭР !!!
2021-10-21