Э.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын гишүүний тангараг өргөлөө
2021-10-21

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн үр дүн хэлэлцэж,  сонгогдсон гишүүд тангараг өргөлөө.

 

 

Сонгуулийн төв байгууллагаас УИХ-ын 18 тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон буюу 17 264 санал авсан Ц.Идэрбатыг, 28 тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон буюу 28 537 санал авсан Э.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсон тооцож, УИХ-ын гишүүний үнэмлэх олгожээ.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан  УИХ-ын гишүүд үг хэллээ.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Шударга сонгууль явагддаг байсан бол хэзээ ч ийм үр дүн гарахгүй. Нэр дэвшсэн залуу хүмүүсийг буруутгахгүй.  Та нар хэтэрхий бярдаж, хүчээр хийж байна. Ард түмний амьдралыг бодохгүй байна. Одоо хангалттай шүү дээ, үүнээс илүү юу авахыг хүсэв. Үлдсэн хоёр суудлыг луйвардаж авлаа. Ингэж ардчиллыг мөхөөж болохгүй.

 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:  Ардчилсан сонгууль оролцоон дээр тогтдог зарчимтай. Найман удаагийн сонгуулиас анх удаа иргэд нь оролцоороо төрөө байгуулахаас татгалзлаа. Тохируулгатай сонгуульд ард түмний уур ундууцал төрж байгаа. Энд МАН-ын, АН-ын төр гэж байхгүй. Ардчилсан төр байгуулах үйл явцад ард иргэд үл итгэж байгаа юм биш биз. Тэр эрхээсээ яагаад татгалзав гэдэгт бид дүгнэлт хийх хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энэ сонгууль бидэнд олон дүгнэлт хийх шаардлагатайг харууллаа. Манайх ардчилсан улс мөн үү, ард түмэн маань төр засгаа байгуулж чадаж байна уу. Өнөөдөр нийт сонгогчдын 50 хувь нь сонгуульд оролцоогүй байна. Энэ бол сонгууль болж чадсангүй. Сонгууль нэртэй ард түмний татварын мөнгийг үрсэн, бухимдуулсан үйл ажиллагаа боллоо. Энэ хоёр залуу энд суухад ичгэвтэр байна. Сонгуулийн хороо ингэж оруулж ирж болохгүй. СЕХ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Сахал билэгтийн хүүг гишүүн болгоод санаа нь нэг удаадаа амарлаа намбавааны. Одоо дахиаад бүр дээшээ авирах ямар санаатай байгаа бол чи хэлээч. Эхнэр цоомоогг ТЕГ ын даргад зүтгүүлэх үү? Айн
2021-10-21