КОВИД-19: 1744 иргэнээс халдвар илэрч, 16 хүн нас барлаа
2021-10-21

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 1744 хүнээс халдвар илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 917 нь Улаанбаатарт, 827 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн халдварын улмаас 0-80 насны 16 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1534 болов. 

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 18 764 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 9 323 хүний биеийн байдал хөнгөн бол 386 хүний бие нэн хүнд байдалтай байна.

 

 

Г.Мичид 

Shuud.mn
Сонин хачин