УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгийнхэнд сануулга өглөө 
2021-10-21

УИХ дахь АН-ын бүлгийнхэн жийлцэж, ээлж дараалан нэгнээ хөөсөн шийдвэрийг гаргаж буй. Энэ шийдвэрээ УИХ-ын даргад хүргүүлж, шийдвэрлэхийг шаардлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл чуулганы хуралдааны үеэр АН-ын бүлгийн даргаас Д.Ганбатыг чөлөөлсөн шийдвэрийг албажуулж өгөхийг хүсэв. Хариуд нь УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгийнхэнд хуулийн хичээл зааж, дотоод асуудлаа өөрсдөө шийдвэрлэхийг сануулав.

 

 

Г.Занданшатар “АН, АН-ын бүлэг, нэр бүхий гишүүдээс нэг нэгнээ үгүйсгэсэн, хоорондоо зөрчилтэй, хуульд заасан шаардлага хангаагүй бичгүүдийг ар араас нь өдөрт хэд хэдээр нь ирүүлж байгаа нь УИХ-ын үйл ажиллагаанд хүндрэл, ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. УИХ, Тамгын газар шүүх биш” хэмээн хатуухан сануулга өгөв.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ эргууг солиоч ээ
2021-10-24
zochin:
Занданшатараа. Чи бусдыг шүүмжилэхээсээ өмнө өөрөө ёс зүйтэй байж, төрийн албыг төрлийн алба болгодог үлгэрлэх ажлаа зогсоовол яасан юм вэ? Эгч Батцэцэг минь ИНД дүрэм гэдэг зүйлээ мэдэхгүй байж сул цалин аваад, төрийн ажлыг замхруулаад арваад жил боллоо. Эгч дүү ёс зүйтэй байчихаад ард түмэнд ёс зүй ярьж, бусдыг шүүмжлээч ээ. Ичихгүй өөрөө нэг өө сэвгүй хүн шиг юм яриад явах юм. ИНЕГ газар тэр чигээрэй чиний булхайг мэдэж байгаа шүү дээ. Ичиж сурчихаад бусдыг шүүмжилвэл яасан юм вэ?
2021-10-21
Цогтгэрэлийн хүсэлтийг шийдвэрлэж өгөх хэрэгтэй. УИХ-ын АН-ын бүлгийн гишүүд ирцтэй хуралдаж, бүлгийн даргаа өөрчилсөн байна билээ. Энэ ирц л хууль ёсных. Тэгээп д бол оо.
2021-10-21