Дональд Трамп олон нийтийн сүлжээ байгуулахаар болсноо зарлав
2021-10-21

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Trump Media & Technology Group гэсэн медиагрупп байгуулж байгаагаа зарлалаа. Энэ группийн эхлэл болгон "TRUTH social" нэртэй шинэ олон нийтийн сүлжээ боловсруулахаар зэхэж байгаа гэнэ. 

 

Трампын төлөөлөгдийн мэдэгдсэнээр, Трампын медиагрупп нь "либераль медиаконсорциум"-ын өрсөлдөгч болохын дээр Цахиурын хөндийн технологийн компаниудад цохилт өгөх гэнэ.

 

"Технологийн гигантуудыг сөрөхийн тулд би TRUTH Social болон TMGT группийг үүсгэлээ" хэмээн Трамп мэдэгджээ. Мөн шинэ медиагруппийн гол зорилт нь "хүн бүрт дуу хоолойгоо хүргэх боломж олгох " явдал гэж Трамп онцолсон байна.

 

 

 

Энд дуулгахад, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп олон нийтийн сүлжээ бий болгохоор зэхэж байгаа талаарх мэдээлэл энэ оны гуравдугаар сард гарч байлаа. Тухайн үед Трамп  The Truth with Lisa Boothe подкастад ярилцлага өгөхдөө "өөрийн гэсэн сүлжээтэй болохтой холбоотой зарим зүйл хийж байгаа, та бүхэн энэ талаар тун удахгүй олж сонсох байх" хэмээн мэдэгдэж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин