ДЭМБ: 2022 онд ч коронавирусийн цар тахал үргэлжилнэ
2021-10-21

Дэлхийн ядуу буурай орнууд хангалттай хэмжээний вакцин авч чадахгүй байгаа тул "2022 он гараад удсан ч коронавирусийн цар тахал үргэлжилж болзошгүй" гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүний зөвлөх Брюс Айлвард ВВС агентлагт мэдэгджээ. Өндөр хөгжилтэй орнууд ядуу буурай бүс нутгуудад вакцин олгох хөтөлбөрөөр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа гэж тэрбээр онцолсон байна. 

 

Дэлхийн ихэнх оронд хүн амынхаа 40 болон түүнээс дээш хувийг дархлаажуулсан бол Африкт ердөө хүн амын таван хувь нь л вакцинд хамрагджээ. Түүнчлэн сайн дурын байгууллагуудын тооцоолсноор, манай гарагийн хамгийн ядуу буурай хэсэгт өгөхөөр амалсан долоон вакцин тутмын нэг нь л хүрсэн гэнэ.

 

"Танд шуудхан ойлгомжтой хэлэхэд, бид энэ тахлыг амархан давж чадахгүй. Бид хурдтай хөдлөх ёстой. Үгүй бол энэ тахал дахиад нэг жилээр сунжирна" хэмээн Айлвард өгүүлжээ.

 

Дэлхийн буурай орнуудад вакцин олгох КОВАКС олон улсын хөтөлбөр энэ онд багтаан хоёр тэрбум тун вакцин нийлүүлэхээр төлөвлөсөн ч одоогийн байдлаар ердөө 371 сая тунг л буурай орнуудад хүргэсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
оргих:
Ковидын халдвар тарах ЭРСДЭЛ МАШ ӨНДӨР бхад баяр наадма хий ГЭДГЭЭ БОЛИМООР ЮМ ,ХҮНИЙ АМИАР НААДАХ ТИЙМ АМТТАЙ, ОРЛОГОТОЙ БНА УУ ???
2021-10-22