Хятадын эрх баригчид нүүрсний үнэд нөлөөлөхөө мэдэгдсэнээр үнэ эрс унав
2021-10-21

Лхагва гарагийн арилжаагаар нүүрсний үнэ эрс унасан талаар Ройтерс мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, 2022 оны нэгдүгээр сард нийлүүлэгдэх нүүрсний фьючерс үнэ лхагва гарагт найман хувиар буурч, нэг тонн нь 1755,40 юань буюу 275 долларт хүрсэн байна. 

 

Ийнхүү нүүрсний үнэ эрс унахад Хятадын эрх баригчдын мэдэгдэл нөлөөлжээ. Эрчим хүчний хямралаас үүдэлтэй нүүрсний үнийн өсөлтийг зохицуулахад БНХАУ төрөөс оролцохоор болж, эрчим хүчний хангамжид нөлөөлж, эдийн засагт бүхэлд нь цохилт өгч буй нүүрсний үнийн хэт өсөлтийг бууруулахаар ажиллаж байгаа талаар РБК мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Үндэсний хөгжил, шинэчлэлийн комисс мягмар гарагт нүүрсний томоохон компаниудтай уулзсаныхаа дараа нүүрсний үнэд нөлөөлж болзошгүй талаараа мэдэгдсэн байна. Тодруулбал, эрчим хүч, халаалт, цахилгаан ихээр ашигладаг үйлдвэрүүдийн алдагдлыг нэмэгдүүлэхгүйн тулд "нүүрсний үнийг зохист хэмжээнд барина" гэж комисс мэдэгджээ.


 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин