Шинэ гишүүдийн үг
2021-10-21

Нөхөн сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон Э.Батшугар, Ц.Идэрбат нар өнөөдөр УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэллээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: 18 дугаар тойргийн нөхөн сонгуулийн үр дүн баталгаажиж, УИХ-ын гишүүний тангарагаа өргөн, анхны чуулганд суулаа. Тангарагийн үгэн дээр бүх зүйл тодорхой байгаа. Улс орны эрх ашгийг тэргүүнд тавьж ажиллах ёстой.

 

 

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Энэ сайхан завшааныг ашиглаад Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчдодоо баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхний итгэлийг маш том үүрэг хариуцлага гэж үзэж, ажлын үр дүнгээр харуулахаа хэлье. Танхимын хамгийн залуу гишүүн болж байгаагаараа тууштайгаар залуусын дуу хоолой болно.

 

Согинохайрхан дүүрэг гэр хороолол ихтэй, тулгамдсан олон асуудалтай дүүрэг.  Бусад гишүүдтэй хамтран энэ асуудлуудыг үе шаттай шийдэхийн төлөө ажиллана. Зам, сургууль, цэцэрлэг, дэд бүтцийн олон асуудал байгаа.

 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Үе залгамжлагч МАХН-МАНгарууд, сонгуулийн хар машин+улсын бүртгэлийн луйвар+Бэлэн мөнгө+Хүнсний талон+Ядуурал үр дүн, сонголтгүй сонгуулиар гарч ирсэн гишүүндээ.
2021-10-22
Teneg MAHgaruud.
2021-10-21