Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан ажлаа хүлээн авлаа
2021-10-21

Засгийн Газрын өчигдрийн хуралдаанаар Оюуны өмчийн газрын даргаар Г.Элбэгсайханыг томилсон бөгөөд тэрбээр ажлаа хүлээн авчээ. 

 

 

Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмар, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар Оюуны өмчийн газарт ажиллаж, тус газрын даргаар томилогдсон Г.Элбэгсайханд тамгыг нь гардуулжээ. 

 

Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсоноор тус газрыг Г.Элбэгсайхан удирдахаар болж байна.

 

Shuud.mn
Сонин хачин