Эрэн сурвалжлагдаж байсан 57 оргодлыг барьжээ
2021-10-21

Цагдаагийн байгууллагаас 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн “Илрүүлэлт Оргодол-2021” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Арга хэмжээний эхний 14 хоногт цагдаагийн байгуулагаас 344 гэмт хэргийг илрүүлсэн байна. Хүнийг санаатай алах 3, хулгайлах 79, мал хулгайлах 14, дээрэмдэх 14, хүчиндэх 4, бусад 230 хэргийг илрүүлжээ.

 

 

Мөн эрэн сурвалжлагдаж байсан 525 этгээдийг олж тогтоосон байна. Тухайлбал эрэн сурвалжлагдаж байсан 57 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн 324 этгээд , сураггүй алга болсон 49 хүн , насанд хүрээгүй 14 хүүхэд, хэн болох нь тогтоогдоогүй 3 цогцос, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн 64 этгээд, зөрчил үйлдсэн 16 этгээдийг олжээ.

 

Хэргийг тодруулбал, "Трактор зарна” гэж иргэдийг удаа дараа залилан мэхэлсэн хэргээр зургаан газраас эрэн сурвалжлагдаж байсан Оюунчимэгийн Ган-Эрдэнийг олж барьсан байна. Мөн “Байр түрээслэнэ” гэж иргэдийг удаа дараа залилан мэхэлсэн хэргээр дөрвөн газраас эрэн сурвалжлагдаж байсан Шижиртийн Хэрлэнбаатарыг олж баривчилсан байна.

Shuud.mn
Сонин хачин
Ил байгаа хулгайчуудаа баривал яасан юм бэ?
2021-10-21
irgen:
zalilangiin hereg bol hyn alsantai yalgaagyi buzar muuhai ichgyyrgyi yildel tul huuliig changatgaj hohirogchiig setgel sanaanii daramtad davhar orulj baigaa tul hohiroliig 1-2 nugalj butsaan tulyylj shorond horij bx heregtei
2021-10-21